Зенитийн пуужингийн нэн шинэ төхөөрөмж туршжээ

Л.Батбаяр | Zindaa.mn
2025 оны 03 сарын 21

БНАСАУ-ын Пуужингийн үйлдвэрлэлийн ерөнхий газраас явуулсан зенитийн пуужингийн нэн шинэ төхөөрөмжийн техникийн үзүүлэлтүүдийг шалгах туршилтыг БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун биечлэн үзэж сонирхов гэж тус улсын Төв цахилгаан мэдээний агентлаг мэдээлсэн байна.

Умард Солонгосын батлан хамгаалах аж үйлдвэрийн зохих үйлдвэрт шинэ төхөөрөмжийг үйлдвэрлэж эхэлсэн ажээ. Амжилттай болсон энэ туршилтаар шинэ төхөөрөмжийн тийрэлтэт хүч, найдвартай ажиллагаа өндөр түвшинд хүрснийг баталсан байна.

“БНАСАУ-ын арми батлан хамгаалах маш чухал бас нэг шинэ зэвсэгтэй болж байна” гэж БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун онцлон тэмдэглээд, зенитийн пуужингийн шинэ төхөөрөмж бүтээсэн хүмүүст талархал илэрхийлжээ.

БНАСАУ-ын Төв цахилгаан мэдээний агентлагийн нийтэлсэн гэрэл зургууд нь тэнгисийн усан дээр бага өндөрт байрлуулсан агаарын байг онож байгааг харуулсан байна.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
одко(122.201.31.90) 2025 оны 03 сарын 25

Манай эринээс өмнө метал хайлуулж, зэр зэвсэг хийдэг байснаа, одоо ганц ч сум хийддэггүй манайх шиг улс бараг байхгүй байх. Зэвсэггүй бол цэрэг армиар яха юм.

0  |  0
одко(122.201.31.90) 2025 оны 03 сарын 25

Манай эринээс өмнө метал хайлуулж, зэр зэвсэг хийдэг байснаа, одоо ганц ч сум хийддэггүй манайх шиг улс бараг байхгүй байх. Зэвсэггүй бол цэрэг армиар яха юм.

0  |  0
Зочин (103.57.92.22) 2025 оны 03 сарын 25

Өмхий кимчий өөрөө цүндийгээд ард түмэн нь турж үхэх гээд хогын ларангуйлагч үхснийх нь хөгжих

2  |  4
Болд(103.168.34.113) 2025 оны 03 сарын 24

ХҮН ХҮНЭЭ УСТГАХ ЗЭВСГЭЭ УЛАМ ХҮЧТЭЙ БОЛГОХ УРАЛДААН ЯАХ АРГСГҮЙ ЧӨТГӨРҮҮДИЙН АЖИЛ

4  |  2
МАНЧИН(45.117.35.10) 2025 оны 03 сарын 25

Ийм байж гэмээнэ улс орон нь аюулгүй хөгжил нь улам эрчимждэг юм байна

7  |  0
Goe goe(103.168.34.100) 2025 оны 03 сарын 25

Goe shuu Kim dargadaa mongolchuud hairtai bayar hurgii

3  |  2
Close menu