БНАСАУ Шар тэнгисийн зүгт хэд хэдэн далавчит пуужин хөөргөсөн талаар Өмнөд Солонгосын Штабын дарга нарын нэгдсэн хорооноос мэдээллээ.
Хойд Солонгос пуужингуудаа өнөөдөр /2024.02.02/ 11:00 цаг орчимд хөөргөсөн байна.
Өмнөд Солонгос болон Америкийн тагнуулын нэгжүүд нарийвчилсан судалгаа хийж байгаа гэнэ.
БНАСАУ долоо хоногийн дотор гурав дахь удаагаа пуужин хөөргөж байгаа нь энэ юм. Тус улс өмнө нь хэд хэдэн далавчит пуужин хөөргөж, стратегийн шумбагч зэвсгийн системийг туршсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )