БНАСАУ нэн шинэ хэт авиан баллистик пуужин туршсан тухай Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ мэдээлжээ.
Туршилтын явцыг тус улсын удирдагч Ким Жон Ун биечлэн ажигласан байна. Тэрбээр нэн шинэ хэт авиан пуужинг түрэмгийлэл бус батлан хамгаалах зорилгоор боловсруулсан гэж мэдэгджээ. Түүний хэлснээр, Хойд Солонгосын нэн шинэ пуужин дэлхийн ямар ч пуужингаас хамгаалах системийг давах чадвартай бөгөөд Ази, Номхон далайн бүс нутаг дахь аливаа аюул заналхийллээс хамгаалах зориулалттай.
Баллистик пуужин нь дууны хурднаас 12 дахин хурдан бөгөөд харвах үед 99.8 км өндөрт хүрчээ. Мөн пуужин 1500 км зайд байг амжилттай оносон байна.
Сэтгэгдэл ( 0 )