Өнөөдөр өглөө 07.06 цагт БНАСАУ Японы зүг баллистик пуужин харвасан тухай NHK суваг мэдээлжээ.
Японы эрх баригчдын мэдээлснээр, пуужин Японы эдийн засгийн онцгой бүсийн гадна унажээ. Энэ сарын 12-ноос хойш Хойд Солонгос нийт 11 удаа баллистик пуужин харваад байна. Энэхүү мэдээллийн дараахан Киодо агентлаг Хойд Солонгосын зүгээс дахин нэг пуужин харвасан тухай мэдээлэв.
Өнгөрсөн тавдугаар сард БНАСАУ шинэ удирдлагын системтэй тактикийн баллистик пуужин туршиж байсан билээ. Туршилтыг БНАСАУ-ын удирдагч Ким Жoн Ун биечлэн ажигласан юм.
Сэтгэгдэл ( 0 )