БНАСАУ мягмар гарагийн /2024.11.05/ өглөө ойрын зайн тусгалтай долоон баллистик пуужин харвасан тухай Японы Батлан хамгаалахын сайд Гэн Накатани мэдээлжээ.
Дор хаяж долоон пуужин 100 км өндөрт 400 км зайг туулж, Японы эдийн засгийн онцгой бүсийн хилийн гадна унасан байна. Үүнтэй холбогдуулан Японы Засгийн газар дипломат шугамаар Пёньянд эсэргүүцлээ илэрхийлжээ.
Аравдугаар сарын 31-нд Умард Солонгос нэн шин “Хвасон -19” тив алгасагч баллистик пуужин туршсан билээ. Пуужин 7687.5 км өндөрт хөөрч, нэг мянга гаруй км зай туулжээ.
Сэтгэгдэл ( 0 )