БНАСАУ Япон тэнгисийн зүгт баллистик пуужин харважээ.
“Ёнап” агентлаг Өмнөд Солонгосын цэргийнхний эх сурвалжтайгаар мэдээлэхдээ “Хойд Солонгос Зүүн тэнгисийн (Япон тэнгис) зүг баллистик пуужин харвасан” гэсэн байна.
БНАСАУ гуравдугаар сарын сүүлчээр тийрэлтэт пуужингийн системээс сургуулилтын буудлага хийсэн билээ. Сургуулилтыг Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өөрөө удирдсан байна. Сургалтын буудлагын зорилго нь буудлагын ангиудад гэнэтийн сургуулилт хийж, зэвсгийн системийн хүч, байлдааны чадварыг баталгаажуулах явдал байсан гэж хэвлэлүүд мэдээлжээ.
Түүнчлэн Ким Жон Ун саяхан охины хамт десантын сургуулилтыг удирдсан билээ.
Сэтгэгдэл ( 1 )
хөөрхий залуухан охин, хүүхэд нас гэж байхгүй боллоо доо