БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын Хөдөлмөрийн намын Цэргийн төв комиссын өргөтгөсөн хуралдаан явуулж, цэргүүдийг барилгын ажилд дайчлах, хөдөө, орон нутгийн хөгжилд армийн оролцуулах асуудлыг хэлэлцжээ.
Солонгосын мэдээллийн төв агентлагийн /KCNA/ мэдээлснээр, энэ үеэр хөдөө тосгодыг хөгжлийн явцыг түргэтгэх, орон нутгийг барилгажуулах, энэ хүрээнд армид алба хаагчдыг дайчлах зэрэг үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлсон байна. Ким Жон Ун өнөөгийн нөхцөл байдалд БНАСАУ-ын хөгжил цэцэглэлтэд армийн зүгээс ихээхэн хүчин чармайлт шаардагдаж буйг онцолжээ.
Сэтгэгдэл ( 0 )