Хойд Солонгос 2.3 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж авчээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 23

НҮБ-ын Хүмүүнлэгийн асуудлыг зохицуулах газрын санхүүгийн хяналтын албаны мэдээллээр, БНАСАУ 2022 онд олон улсын байгууллага болон агентлагуудаас нийт 2.3 сая ам.долларын хүмүүнлэгийн тусламж авчээ. Энэ нь 2021 оныхтой харьцуулахад 14 сая ам.доллароор бага гэж Ёнхап агентлаг мэдээлжээ.

Нийт тусламжийн 69.5 хувийг буюу 1.6 сая ам.долларыг Швейцар улс НҮБ-ын Хүүхдийн сан болон Швейцарын хөгжлийн төлөөх хамтын ажиллагааны агентлагаараа дамжуулан олгосон байна. Швед улс Улаан загалмай нийгэмлэгээр дамжуулан Пёньянд 500 мянга гаруй ам.доллар, Норвегийн Улаан загалмай нийгэмлэг 200 мянга орчим ам.долларын тусламж үзүүлжээ.

Харин 2021 онд Пёньянд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх санал тавьж байсан Канад, Финланд, Франц, Герман зэрэг улс 2022 онд тусламж үзүүлэх санал гаргаагүй байна.

2023 онд Швейцар НҮБ-ын Хүүхдийн сангаар дамжуулан 1.2 сая ам.долларын тусламж үзүүлэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.77.25) 2023 оны 01 сарын 23

mongol 200 saya

0  |  0
Top