БНАСАУ НҮБ-ын хориг арга хэмжээг үл харгалзан Хятад улс руу нүүрсээ идэвхтэй экспортолсон хэвээр байна гэж Японы “Nikkei” сонинд бичжээ.
Хойд Солонгосын нүүрс ачсан хөлөг онгоцнууд Хятадын хэд хэдэн боомтод байнга орж байгаа тухай тус сонин онцолсон байна. “Planet Labs” болон “Airbus” компаниудаас олж авсан хиймэл дагуулын гэрэл зургаар тус сонины сэтгүүлчид Хойд Солонгосын “Tae Pyong 2”, “KUM YA” хөлөг онгоцны маршрутыг бүрэн гаргасан байна. Эдгээр онгоцны Нампхо боомтод нүүрс ачиж, Хятадын Шандунь мужийн Лункоу боомтод ирэх хүртэлх чиглэлийг гаргажээ. Энэ хоёр хөлөг нүүрсний хууль бус наймаатай холбоотой болох талаар өмнө нь олон улсын байгууллагуудын тайланд дурдагдаж байжээ.
Сүүлийн жил хагасын хугацаанд Лункоу боомтод автомат таних систем / AIS / бүхий Хойд Солонгосын 37 хөлөг онгоц байжээ. Үүнээс гадна 20 орчим хөлөг Ляонин, Хэбэй мужийн боомтуудад орж, нүүрсээ буулгаж байсан аж.
2017 онд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл тив алгасах баллистик пуужин олон удаа харвасны төлөө БНАСАУ-ын эсрэг тавьсан хоригоо чангатгаж, Хойд Солонгосын нүүрс импортлохыг хориглосон билээ. Үүнээс өмнө БНАСАУ 1.1 тэрбум ам.долларын нүүрс БНХАУ-д экспортолдог байжээ. Нүүрс нь БНАСАУ-ын нийт экспортын 40 хувийг эзэлж, орлогын гол эх үүсвэр байв.
Сэтгэгдэл ( 2 )
Ene EUROPIIN holboo gej davartsan heden uls bna aa delhiig ezlehgeed bgaa ym sda nuud OROS HYTAD naad sda nartai temtsej bgaa ni zov sh
Гаргах хэрэгтэй зөв шүү дээ тэнд хүмүшс байгаа амьдрах хэрэгтэй.