Хойд Солонгос Хятадтай төмөр замын тээврээ зогсоожээ

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 04 сарын 30

БНАСАУ ковид-19 цар тахлын улмаас Хятадтай хийж буй төмөр замын ачаа тээврээ түр зогсоожээ.

Ялу голын эрэг дээрх Хятадын Даньдун хотод коронавирусний давлагаанд өртөөд байна. Энэ голын нөгөө эрэг дээр Хятад, Солонгосын найрамдлын гүүрийг холбодог Хойд Солонгосын Синыйжу хот байрладаг.

Хятадын эрх баригчид энэ сарын 25-нд Даньдун хотод хөл хорио тогтоосон ч гал тэрэг 28-ныг хүртэл Хойд Солонгос руу явсан байна.

Тус хоёр улс төмөр замын ачаа тээврийг 2020 оны наймдугаар сард зогсоож, энэ оны нэгдүгээр сараас сэргээсэн билээ.

Албан ёсны мэдээллээр, БНАСАУ-д коронавирусний халдварын ганц ч тохиолдол бүртгэгдээгүй.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Занга(202.179.26.88) 2022 оны 05 сарын 01

Дэлхийгээс тусгаарлагдсан хойд Солонгосын энэ цаг үеийн давуу тал нь ковидгүй хаалттай бүс ккк

0  |  0
Top