АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп арваннэгдүгээр сард Азид хийх айлчлалынхаа үеэр БНАСАУ-ын удирдагч Ким Жон Унтай уулзах боломжтой гэж мэдэгджээ.
Сэтгүүлчийн асуултад хариулахдаа тэрбээр Ким Жон Унтай уулзах боломжтой гээд түүнтэй сайн харилцаатай гэдгээ онцолсон байна.
Үүнээс өмнө Доналд Трамп “112 цөмийн пуужинтай хүнтэй сайхан харилцаатай байх ёстой” хэмээн мэдэгдэж байв. Түүнчлэн, тэрбээр Ким Жон Уныг өөрийхөө анд нөхөр хэмээн нэрлэж, өөрийгөө АНУ-ын ерөнхийлөгчийн албыг хашиж байгаа цагт Ким Жон Унд айх зүйлгүй гэж байв. Ким Жон Ун мөн түүнийг хүндэтгэдэг хэмээн мэдэгдэж байсан билээ.
“The Wall Street Journal ” сонин Вашингтон Пёньянтай цөмийн хөтөлбөрийнх нь асуудлаар яриа хэлэлцээгээ сэргээхэд бэлэн бөгөөд Цагаан ордны тэргүүн энэ намар Ким Жон Унтай уулзахаар төлөвлөж байгаа тухай наймдугаар сард бичиж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )