АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп “Зөвхөн хууль ёсны саналыг тоолвол би ялна” гэж мэдэгдлээ. Тэрбээр хууль ёсны саналыг тоолбол төвөггүйхэн ялж буйгаа хэлээд “Хууль ёсны бус саналыг тоолвол тэд бидний сонгуулийг хулгайлахыг оролдож байна гэсэн үг. Томоохон хэвлэл мэдээлэл болон технологийн компаниуд сонгуульд хөндлөнгөөс оролцож байна. Гэхдээ би Флорида, Айова, Индиана, Охайо зэрэг олон чухал муж улсад ялалт байгуулаад байгаа” гэв.
Трампын үзэж байгаагаар түүнийг дэмжигчдийг гэрт нь байлгаж, Ардчилсан намаас нэр дэвшигч Жо Байденд хуурамчаар давуу тал үүсгэж байгаа аж.
Тэгвэл Жо Байден “Би Ерөнхийлөгч Доналд Трампыг ялна гэдэгтээ огтхон ч эргэлзэхгүй байна. Саналын хуудсыг тоолж байгаа энэ үед тайван байцгаая” гэж олон нийтэд уриалжээ.
Байден саналын хуудсыг тоолж дуусахад АНУ-ын Дэд ерөнхийлөгчид түүний нэр дэвшүүлсэн Кемала Харрис болон өөрийг нь ялагчаар зарлана гэдэгт эргэлзэхгүй байгаа аж.
АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулахын тулд тухайн нэр дэвшигч сонгогчдын коллегийн 270 гишүүний саналыг авах ёстой. Жо Байден сонгогчдын коллегийн 264 гишүүний саналыг аваад байгаа бол Доналд Трамп 214 санал аваад байна.
Сэтгэгдэл ( 4 )
Яг үнэндээ Трамп ялах байсан боловч ардчилагчид саналын дүн гаргахгүй олон хоногоор удаашруулж булхайцаж Байденыг ялуулах гэж улайрч байна.
Угаасаа нил луйвар явагдаж байгаа хилари балай авгайтай өрсөлдөхөд ч бүх хэвлэл мэдээлэл хуулийнхан түүний талд байсан балиар ардчилал нэртэй хог шаарнууд.
Санал луйвардсан байх магадлал их өндөр байх
Baiden garval delhii sununu