АНУ-ын шинээр сонгогдсон ерөнхийлөгч Доналд Трамп БНАСАУ-тай харилцах улс төрийн чиг шугамаа өргөн хүрээнд шинэчлэх бодолтой байгаа гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд Трампын нэр дэвшүүлсэн Марко Рубио мэдэгдсэн байна.
Тэрээр АНУ-ын Сенатын гадаад харилцааны асуудал эрхэлсэн хороонд үг хэлэхдээ, ОХУ болон БНАСАУ-ын харилцаа эрчимтэй хөгжиж байгааг сануулаад, бүх нөхцөл байдлыг цогцоор нь харгалзан үзэх шаардлага үүсэж байгааг тэмдэглэв. Энэ оны нэгдүгээр сарын 20-нд ажлаа хүлээн авах Доналд Трамп тэргүүтэй дараагийн засаг захиргаа БНАСАУ болон Өмнөд Солонгосын хооронд гэнэтийн дайн дэгдэх, түүнд Япон, эцсийн бүлэгт АНУ татагдан орох эрсдэлийг бууруулах бодлого боловсруулахыг эрмэлзэнэ гэж Рубио мэдэгджээ. Өөрийн цөмийн зэвсэг үйлдвэрлэх хөтөлбөр боловсруулах хүслийг бусад улс оронд төрүүлэхгүйгээр аливаа хямралаас сэрэмжлэхийн тулд АНУ-ын хийж хэрэгжүүлэх боломжтой зүйлсийг тодорхойлохыг Америкийн засаг захиргаа эрмэлзэх юм байна.
Америкийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн урьдчилсан таамаглалаар, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын албан тушаалд 53 настай Марко Рубиог Сенатын танхим батлах нь бараг тодорхой болсон ажээ. Бүгд найрамдах намын гишүүн Рубио нь 2011 оноос хойш Сенатын гишүүнээр Флорида муж улсыг төлөөлөн ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )