Цагаан ордны Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн стратегийн харилцааны зохицуулагч Жон Кирби “Хойд Солонгос АНУ болон түүний холбоотнуудын эсрэг ойрын хугацаанд цөмийн зэвсэг ашиглаж магадгүй гэсэн шинж тэмдгийг Вашингтон харахгүй байна” гэжээ.
Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун саяхан “БНАСАУ ямар ч үед дайнаас урьдчилан сэргийлэхийн тулд цөмийн зэвсэг хэрэглэхэд бэлэн байх ёстой” гэж мэдэгдсэн юм. Тэрбээр энэ үгээ нэн түрүүнд АНУ болон БНСУ-д хандаж хэлсэн аж. АНУ, Өмнөд Солонгос хамтран Америкийн цөмийн хүчний оролцоотойгоор томоохон хэмжээний цэргийн сургуулилт хийх болсон.
Тэгвэл Жон Кирби “Хойд Солонгосын зүгээс ямар нэгэн бодит цохилт хийх гэж байгаа гэх шинж тэмдэг, мэдээлэл юу ч алга. Америкийн эрх баригчид тус бүс нутагт болж байгаа зүйлүүдийг анхааралтай ажиглаж байгаа” гэсэн байна.
Харин БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны олон улсын байгууллага хариуцсан газрын тэргүүн Чо Чоль Су “Цөмийн зэвсгээс ангижруулах албадлага нь Хойд Солонгост дайн зарласантай тэнцэнэ” гэж мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )