Хойд Солонгос АНУ-ыг “тоосонгүй”

Автор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 15

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа БНАСАУ-тай холбоо тогтоохоор өнгөрсөн хоёрдугаар сараас хойш оролдоод үр дүнгүй байгаа гэнэ. БНАСАУ-ын зүгээс сүүлийн нэг жилийн хугацаанд АНУ-д ямар нэгэн хариу өгөөгүй байгаа аж.

АНУ, Хойд Солонгосын хоорондын БНАСАУ-ын цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрийн тухай хэлэлцээ нь зогсонги байдалд ороод байгаа юм. Вашингтон хурцадмал байдал даамжрахаас урьдчилан сэргийлэхээр Хойд Солонгостой холбоо тогтоохоор оролдож байгаа аж.  АНУ НҮБ дэх БНАСАУ-ын төлөөлөгчөөр дамжуулан холбоо тогтоохыг ч оролдсон байна.

Өмнө нь АНУ-ын Ерөнхийлөгч асан Доналд Трамп, БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нарын гурван удаагийн уулзалтаар уг асуудалд бага зэрэг ахиц гарсан ч АНУ болон барууны орнуудын гол шаардлага болох БНАСАУ-ыг цөмийн зэвсгээс ангижруулах асуудлаар тохиролцоонд хүрч чадаагүй юм.

Түүнчлэн БНАСАУ-ын төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Жо Байденыг АНУ-ын Ерөнхийлөгч гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
horloo(192.82.69.216) 2021 оны 03 сарын 15

Iim l uuriin gese/ bodoltoi hun ulsaa hugjuuleh ym bn. Gadnii zagvarchid bl hezeech ugui shuu!!!

0  |  0
Top