БНАСАУ “цөмийн бөмбөгийг цөмийн бөмбөгөөр” гэсэн зарчмаар хариу барина

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Пёньян АНУ-ын зүгээс явуулах аливаа цэргийн ажиллагаанд хатуу хариу барина гэж БНАСАУ-ын Гадаад хэргийн яамны мэдэгдэлд онцолсныг Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ дамжуулжээ.

Пентагоны тэргүүн Ллойд Остин АНУ БНАСАУ-ыг тогтоон барих, тэр дундаа цөмийн нөөц боломжуудаа ашиглан тогтоон барих үүргээ ухамсарлаж байгаа гээд БНАСАУ 2022 онд маш олон тооны өдөөн хатгасан үйлдэл хийсэн хэмээн онцолсон юм.

БНАСАУ-ын ГХЯ-ны мэдэгдэлд АНУ-ын дайсагнасан үйл ажиллагааны улмаас Солонгосын хойг болон бүс нутгийн цэрэг, улс төрийн нөхцөл байдал “улаан зураас”-т хүрээд байна. Пёньян АНУ-ын аливаа цэргийн ажиллагаанд “цөмийн бөмбөгийг цөмийн бөмбөгөөр” гэсэн зарчмаар хатуу хариу барина гэж онцолсон байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top