АНУ Хойд Солонгосоос нааштай хариу хүлээж байна

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 22

АНУ БНАСАУ-тай яриа хэлэлцээ өрнүүлэх саналдаа нааштай хариу авна гэж найдаж буйгаа илэрхийлжээ.

АНУ яриа хэлэлцээг ямар нэгэн урьдчилсан болзолгүйгээр, хаана ч хамаагүй өрнүүлэх санал тавьсан талаар БНСУ-ын хэвлэлүүд мэдээлсэн байна. 

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден өмнө нь Хойд Солонгосын эсрэг хоригоо сунгасан талаар Цагаан ордоноос мэдээлжээ.

БНАСАУ-ыг АНУ-д аюул учруулж, цөмийн зэвсэг бүтээхэд тохиромжтой материал тархах аюулыг дагуулсаар байна гэж Америкийн Ерөнхийлөгч үзжээ.

Дээрх шалтгаанаар Хойд Солонгост тавьсан хоригийг үргэлжлүүлэх зайлшгүй шаардлагатай гэж мэдэгдэлд өгүүлсэн байна. Мөн БНАСАУ-ын бодлого нь бүс нутагт нөхцөл байдлыг тогтворгүйжүүлж байна гэж үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top