АНУ БНАСАУ-ын зүгээс ирж буй аюул, заналхийллийг тогтоон барихын тулд бүхий л нөөц, боломж, тэр дундаа цөмийн хүчин чадлаа ашиглахад бэлэн байна гэж АНУ, БНСУ-ын батлан хамгаалах яамдын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурджээ.
Талууд БНАСАУ-ын зүгээс ирж буй цөмийн болон пуужингийн заналхийллийн талаарх мэдээллээ солилцож, нөхцөл байдлыг ажиглах ажиллагааг хамтран зохицуулах тохиролцоонд хүрсэн байна. АНУ цөмийн болон энгийн зэвсэглэл, пуужингаас хамгаалах зэрэг бүхий л хүчин чадлаа дайчлах замаар Хойд Солонгосын заналхийллийг тогтоон барих арга хэмжээ өргөжүүлэхэд бэлэн буйгаа илэрхийлжээ.
БНСУ-ын зүгээс Хойд Солонгосын зүгээс ирэх цөмийн болон пуужингийн заналхийлэлд хариу үйлдэл үзүүлэхэд бэлэн байдлыг бэхжүүлэх үүднээс мөн хүчин чадлаа нэмэгдүүлэх байр суурийг баримталж буйгаа илэрхийлсэн байна.
Өнгөрсөн сарын 30-нд Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки АНУ нь өмнөх засаг захиргаануудын баримталж байсан стратегийн тэвчээр гаргаж, Пёньянтай хэлэлцээр байгуулах үзэл санаанаас татгалзаж, БНАСАУ-ын талаар баримтлах шинэ хандлага боловсруулсан тухай мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 1 )
Тэнэг яанкинууд бандгар пацаныг уурлуулж байж алуулах нь дээ ккк