Доналд Трампын цөмийн зэвсгийн туршилт юунд хүргэх вэ?

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 11 сарын 03

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп АНУ цөмийн зэвсгийн туршилтаа сэргээнэ гэж БНХАУ-ын дарга Ши Жиньпнтэй БНСУ-д уулзахаасаа өмнө мэдэгдэж, уулзалтынхаа дараа Пентагонд даруй эхлүүлэх үүрэг өгсөн.

Цөмийн туршилт ямар ач холбогдолтой вэ

Туршилтууд шинэ цөмийн зэвсэг хөгжүүлэх, одоо байгаа зэвсгийг шинэчлэх, зэвсгээ байлдааны бүрэн бэлэн байдалд байлгахад шаардлагатай. Цөмийн дайны үед цөмийн цэнэгт хошуу гацахгүй гэдэгт цэргийнхэн итгэлтэй байх учиртай. Цэнэгт хошуу бол техникийн хувьд маш нарийн төхөөрөмж. Эдгээрийг онц нөхцөлд ажиллуулахад зориулсан. Туршилтын явцад тусгай цөмийн материалд нөлөөлөх онцгой даралт, температурын нөхцөл бүрдүүлэх үүднээс тэсрэх бодисуудыг ашигладаг байна. Гэхдээ бүрэн хэмжээний туршилтаас ялгаатай нь цөмийн гинжин урвалд хүргэдэггүй. Өөр нэг хувилбар нь компьютерт цөмийн цэнэгт хошууны дэлбэрэлтийг загварчилдаг байна. Мэдээж хэрэг эл төрлийн туршилтууд цөмийн дэлбэрэлтийг орлож чадахгүй.

Техникийн хувьд цөмийн их гүрнүүд цөмийн зэвсгээ бодит туршилтгүйгээр боловсруулан, үйлдвэрлэдэг. Цөмийн туршилтыг бүрэн хориглох гэрээний зорилтуудын нэг нь цөмийн шинэ зэвсэг үйлдвэрлэхэд тийм ч хялбар байх нөхцөлийг бүрдүүлэхгүй байхад оршдог. Туршилтын хориг энэхүү хүндрэлийг бий болгох учиртай. Орчин үеийн технологи байхад туршилт хэрэггүй гэх ч туршилтгүйгээр цэнэгт хошууны үр нөлөө хэр гэдэг нь тодорхойгүй гэж Куинс их сургуулийн Олон улс, батлан хамгаалах бодлогын төвийн судлаач Максим Старчак тодруулжээ.

Трамп ямар зорилгоо цөмийн туршилтуудын талаар бичив?

Доналд Трампын постод Хятадын цөмийн зэвсгийн нөөц нэмэгдэж байгаа талаар дурдагддаг бөгөөд эл постоо Хятадын удирдагчтай уулзахаасаа өмнө оруулсан байдаг. Тиймээс энэ мэдэгдэл БНХАУ-д хаяглагдсан гэж таамаглаж болно.
БНХАУ-ын цөмийн нөөцийн өсөлт, шинэчлэл нь АНУ-ын санааг зовоож байгаа нь илт. Америкчууд Стратегийн давшилтын зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээг хэлэлцэж байх үеэр энэ асуудлыг тавьж байсан.

Америкийн цөмийн зэвсэг боловсруулагчид цөмийн бодит туршилтгүйгээр цөмийн зэвсгийг армийн зэвсэглэлд нийлүүлэх боломжтой гэж үздэг. Өөрөөр хэлбэл цөмийн зэвсгийн туршилт нь улс төрийн асуудал. Тиймээс туршилтууд нь Хятадыг стратегийн зэвсэглэлийг хорогдуулах тухай гэрээнд нэгдэхэд хүргэнэ гэж АНУ үзэж байна гэж шинжээч онцолжээ.

Эл гэрээний хүчинтэй хугацаа хоёрдугаар сарын 5-нд дуусаж байгаа бөгөөд ОХУ 2023 онд гэрээнээс түр гараад байгаа билээ. Есдүгээр сард ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин АНУ-д хандан эл гэрээний хүрээнд заасан хязгаарлалтуудыг гэрээний үйлчлэл дууссаны дараах нэг жилийн хугацаанд сайн дурын үндсэн дээр хамтран биелүүлэхийг уриалж байв.

Харин Лондон дахь Хааны батлан хамгаалахын судалгааны хүрээлэнгийн шинжээчид Орос улсын цөмийн зэвсгийн шинэчлэл хүндрэл бэрхшээлтэй тулгарч байж магадгүй тул гэрээний хугацааг сунгах замаар зэвсэглэлээр хөөцөлдөх явдлыг тогтоон барихыг хүсэж байх талтай гэж үзжээ.

Доналд Трамп, Ши Жиньпиний уулзалт болохоос өмнөхөн ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин цөмийн зэвсэг тээвэрлэгч пуужин болон шумбагч онгоцыг туршсан тухай зарласан билээ. Стратегийн эл хоёр тээвэрлэгч цөмийн эрчим хүчний төхөөрөмжтэй бөгөөд үйлчлэлийн зай нь хязгааргүй.

Ажиглагчид Трамп эл мэдэгдлээрээ мөн Путинд хариу барьсан байх талтай гэж үзэж байна.

Туршилтыг сэргээвэл юу болох вэ?

Ажиглагчдын ярьж буйгаар, энэ тохиолдолд зэвсэглэлээр хөөцөлдөх үйл явцыг түргэтгэнэ. Учир нь талууд техникийн арвин мэдээлэлтэй болж, зэвсэглэлээ боловсронгуй болгохыг зорино.

Хэрэв Орос цөмийн зэвсгийн туршилтад үнэхээр бэлтгэж байсан бол АНУ-ын цөмийн туршилтын дараа шууд турших боломжтой. Гэхдээ энэ нь Орост ашигтай гэж ажиглагчид үзэхгүй байна. Нөгөөтэйгүүр Трамп туршилтын полигон бүхий Невадад болон холбоотнуудын зүгээс хүчтэй эсэргүүцэлтэй нүүр тулна. Үүний сацуу АНУ-тай сөргөлдөгч талуудын цөмийн туршилтуудын гинжин урвалыг эхлүүлэх ба улмаар Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх гэрээг зөрчихөд хүргэнэ гэж Зэвсэглэлийг хянах нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Дарил Кимболл бичжээ.

Энэ нь Орос, Америк, Хятадын цэргийн цөмийн эрдэмтдийн ажлыг эрчимжүүлнэ гэхээсээ илүүтэйгээр цөмийн бага нөөцтэй орнуудад зэвсэглэлээ шинэчлэх, нэмэгдүүлэх боломжийг олгох юм гэж шинжээчид дүгнэжээ.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(197.211.63.76) 2025 оны 11 сарын 04

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0

Top