БНХАУ-ын эрх баригчид өрнөдийн орнууд өөрийнх нь эсрэг өргөн хүрээний хориг арга хэмжээ авсан тохиолдолд банк, санхүүгийн тогтолцооныхоо стресс даван туулах чадварыг шалгаж байна гэж “Guardian” эх сурвалж дурдан мэдээлжээ.
Тус хэвлэлийн эх сурвалжийн мэдээллээр, стресс тестийг хоёрдугаар сарын сүүлч, гуравдугаар сарын эхээр эхлүүлжээ. Оросын эсрэг хориг арга хэмжээ авч эхэлсний дараа Бээжин олон улсын худалдааны асуудал эрхэлсэн байгууллага, банк болон төрийн гол гол байгууллагуудад ижил төстэй хоригийн эсрэг хариу арга хэмжээ боловсруулах чиглэл өгсөн байна.
Ингэхдээ Хятадын эрх баригчид хариу арга хэмжээ боловсруулах шалтгааныг тодруулаагүй байна.
Бээжингийн зүгээс АНУ тэргүүтэй өрнөдийн холбоотнууд Москвагийн эсрэг авсан арга хэмжээг Бээжингийн эсрэг авах магадлалтай гэж үзэж байна. Тиймээс Бээжинд Хятадын эдийн засаг хэр тогтвортой болохыг мэдэх шаардлагатай гэж Бээжин дэх Олон улсын энх тайвны төлөөх Карнеги сангийн ахлах мэргэжилтэн Тун Жао ярьжээ.
Үүнээс өмнө “Financial Times” сонин эх сурвалж дурдан Хятадын тал үндэсний болон гаднын банкны төлөөлөгчидтэй уулзалт хийж, Оросын эсрэг тавьсан хориг арга хэмжээтэй төстэй хязгаарлалтаас гаднын активыг хэрхэн хамгаалах тухай хэлэлцжээ. Хятадын тал бүс нутгийн зэвсэгт мөргөлдөөн зэрэг хямрал үүссэн тохиолдолд Бээжингийн эсрэг ижил төстэй хориг арга хэмжээ авна гэж болгоомжилж байна гэж тус сонин онцолсон байна.
Сэтгэгдэл ( 9 )
Эрдэмтэн мэргэдийнхээ үгийг сонсдог, хүчий нь ашигладаг улс орон хөгжихөөс яах вэ дээ. Жинхэнэ удирдагч шиг удирдагчтай, улс орнуудыг харахаар үнэхээр атаархал төрөх юм.
Батүүлыг Зоригын аллагын гардан гүйцэтгэгч хийсэн гэж Элбэг улсын баатар өгсөн гэж харагдаж байгаа шүү
Айлын хүүхдүүд айхтар юмаа . Манай эрхийн балайнууд эрхэлсээр л . . .
Аюултай, маш аюултай! Хятадууд хэзээ нэг цагт зүг зүг тийшээ тусгай ажиллагаа гэж нэрлээд түрэмгийлэл үйлднэ гэсэн үг! Үүндээ эдийн засгаа одооноос бэлдэж байна!!!
Үүл баатар бол сүүлийн 40 жилд төрж гарсан цорын ганц цусан гавьяаны баатра шүү дээ. Монголын бахархал яг мөн дөө мөн. Элбэгээ дарга бол муусайн оросуудыг ёстой дэглэж өгнө дөө
Элбэгээ дарга Үүл баатар хоёрыг Украйн явахыг дэмжье. Элбэгээ дага бол Украйнд цэргийн сургууль төгссөн украйн хэлтэй, цэргийн мэргэжилтэй. Украйны зан занши онцлогийг мэдэнэ. Тэгээд одоо украйны ард түмнийг дэмжиж байгаа. Цэрэг улс төрийн мэдлэгийн хувьд Зеленскийгээс хамаагүй илүү. Барууныхны эвийг олохдоо гарамгай. Үүл баатар болохоор сүүлийн 40 цусан гавьяаны баатар болсон цорын ганц хүн тэгээд өөрөө уккрайны ард түмний ариун дайныг шоронгоос дэмжиж байсан гайхалтай баатарлаг хүн шүү дээ ийм хоёр шиг хүмүүс монголд өөр байхгүй шүү дээ. Энэ хоёрыгоо дэмжье дээ
Хятад хүний давхар ухаан гэж энэ дээ .
Хятадууд шиг холыг харж улс орноо удирдах шилдэг улс Хятадаас өөр лга даа эрх өчлөө гэж томорсоор байгаад АНУ хэцүү болох нь дээ
Улс орноо элдэв хоригийг нэг бус удаа давж эдийн засгаа хоригт хохиролгүй авч гарч чадсан газар шиг бардам дуугарч.