ТОО | Монголд ирсэн жуулчдын тоо 39% ӨСЖЭЭ

Б.Сэцэн | Zindaa.mn
2026 оны 04 сарын 08

Соёл, спорт, аялал жуулчлал, залуусын яамны гаргасан мэдээллээр оны эхний улиралд Монгол Улсад ирсэн жуулчдын тоо 39% өссөн байна. Дата мэдээллээс харвал нэгдүгээр сараас гуравдугаар сарыг дуусталх хугацаанд 143.4 мянган жуулчин ирсэн байна. Монгол Улсын тухайд бодлогоор аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэх бодлого баримтлах болж, 2028 оныг хүртэлх гурван жилийг “Монголд зочлох жил” болгон зарласан юм.

Хүйтэн өвөлтэй тэр нь удаан үргэлжилдэг Монгол Улсад өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх хэрэгцээ шаардлагаа байгаа. Гэсэн хэдий ч Монгол Улсын гадаад сурталчилгаа сүүлийн үед эрчимжиж байгаа нь жуулчдыг татах нэгэн шалтгаан болж байна. Мөн сүүлийн үед гаднын аялал жуулчлалын агентлагууд Монгол соёлыг сурталчлах, таниулах нь нэмэгдсэн гэдгийг дурдах нь зүйтэй.

Монгол Улс 2025 онд 846.1 мянган жуулчин хүлээн авсан нь түүхэн дээд үзүүлэлт болсон. Ташрамд дурдахад 2028 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авах зорилт тавиад байгаа юм.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(105.119.10.124) 2026 оны 04 сарын 08

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
отгоо(202.9.46.200) 2026 оны 04 сарын 08

ирэхгүй биз дээ.

0  |  0
Top