Монгол Улсад он гарснаас хойш эхний гурван улирлын байдлаар 480 мянган жуулчин ирж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 10.7 хувиар нэмэгджээ. Нийт ирсэн жуулчдын 61.8 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутгаас, 31.4 хувь нь Европ тивээс, 4.5 хувь нь Америк тивээс, 2.3 хувь нь Ойрх Дорнод, Өмнөд Ази, Африк тивээс ирсэн байна. Улс, орнуудаар нь авч үзвэл БНХАУ-аас 31.6 хувь ирсэн нь бусад улсуудаас давамгайлах үзүүлэлт юм.
Монгол Улсын Засгийн газар 2020 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авч, нэг тэрбум ам.долларын ашиг олно гэж “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030”-д заасан юм. Түүнчлэн уул уурхайн салбараас олж буй орлогын тодорхой хувийг аялал жуулчлалын салбарт зарцуулах, аялал жуулчлалын салбараа хөгжүүлэх бодлого баримталж байгаа билээ.
Өнгөрсөн 2018 онд Монгол Улсад 529.9 мянган жуулчин ирж байсан юм. Харин энэ жил өнгөрсөн жилийн үзүүлэлтийг эвдэх бүрэн боломжтой гэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 0 )