АНУ-ын иргэнийг эрэн хайх ажиллагааг ар гэрийн хүсэлтээр зогсоолоо

2019 оны 10 сарын 07

Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын Цагаан гол багийн нутаг дахь Алтай таван богд ууланд (Аймгийн төвөөс зүүн хойд зүгт 250 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 180 км-т) 2019 оны есдүгээр сарын 18-ны өдөр АНУ-ын харьяат П (40 настай, эрэгтэй) Алтай таван богд ууланд авиралт хийж яваад буцаж ирээгүй гэсэн мэдээлэл есдүгээр сарын 22-ны өдрийн 11 цагт аймгийн Онцгой байдлын газарт ирүүлсэн.

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид есдүгээр сарын 22-ноос эхлэн Алтай таван богдын Малчны оргил, Хүйтний оргилд эрлийн үйл ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул эрлийн ажиллагааг зогсоож, Алтай таван богд уулын ойр хавьцаа газар нутгаар эрэн хайх ажиллагааг явуулж байсан юм.

Мөн ОБЕГ-ын даргын шийдвэрээр “Монголын Уулчдын холбоо”-ны уулчид болон баруун бүсийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгийн Онцгой байдлын газрын уулчин аврагчдаар хүч нэмэгдүүлэн, эрлийн ажиллагааг зохион байгуулж байсан боловч ар гэрийнхнийх нь хүсэлтийн дагуу эрлийн ажиллагааг зогсоолоо гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top