Энэ сарын 18-нд Алтай таван богд ууланд авиралт хийхээр Баян-Өлгий аймгийг зорьсон АНУ-ын иргэн 40 настай Патрик Жозеф алга болоод 10 гаруй хоносон ч түүнийг олоогүй байна. Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийнхэн Алтай таван богд ууланд өнгөрсөн есдүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн одоог хүртэл эрэн хайх ажиллагааг явуулж буй ч ямар нэгэн сураг гараагүй байгаа ажээ.
Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газраас энэ талаар тодруулахад “Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн есөн албан хаагч эрлийн ажиллагааг үргэлжлүүлж байна. Ямар нэгэн сураг гараагүй” гэдэг мэдээллийг өглөө.
АНУ-ын иргэнтэй хамт Австралийн таван иргэн ууланд авиралт хийсэн бөгөөд тэд бүгд эсэн мэнд ирцгээсэн юм. Харин алга болсон уулчин бусдаасаа түрүүлж, Алтай таван богдод гарахаар ганцаараа явснаар ийнхүү сураггүй болсон. Алтай таван богд ууланд авирахын тулд Өлгий хотод байрлах хилийн цэргийн ангиас зөвшөөрөл авдаг. Алга болсон уулчны хувьд ямар нэгэн зөвшөөрөл авалгүй авиралт хийсэн байна.
Сэтгэгдэл ( 3 )
тагнуул байсан. ОХУ руу явсан бх
Цогт хайрханы савдаг баруун хойш нь аваад явж гүй ээ мөн ч их нүгэл хийсэн хүн юм даа.
Nas barsan blgui de huurhiidu