Их Британийн ажилтнууд ажлын дөрвөн хоногт шилжих туршилтад хамрагдана

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 11 сарын 05

Их Британийн Лейборист намын засгийн газраас хэрэгжүүлж буй ажлын дөрвөн хоногт шилжих туршилтын кампанит ажилд мянган ажилтан нэгдэхээр болжээ. Ингэхдээ тэд цалингаа бүтнээр нь авах гэнэ. Туршилтын үр дүнг ирэх зун танилцуулна.

Үүнд нийт 17 компани оролцож байгаа бөгөөд нэмж дөрвөн компани нэгдэхээр яригдаж байна. Зарим компани туршилтын журмаар ажлын шинэ хуваарь гаргаж, ажилтнууд нь хоёр долоо хоног тутам амралтын нэг өдрийг нэмж эдлэх аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top