Арабын Нэгдсэн Эмирт Улсын Шаржа эмиратын төрийн алба хаагчид 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн долоо хоногийн дөрвөн өдөр ажиллахаар болжээ.
Блүмберг агентлагийн мэдээлснээр, тус эмиратын төрийн алба хаагчид баасан, бямба, ням гарагуудад амрах гэнэ. Ингэхдээ ажлын цаг нь мөн богиносож, 07.30-аас 15.30 цаг хүртэл ажиллахаар болжээ.
Энэ шийдвэр нь Абу Даби, Дубай эмиратад ажилладаг төрийн алба хаагчдын долоо хоногийн ажлын өдрүүдийг цөөлөх бодлогын хүрээнд гаргажээ. Эдгээр эмиратад төрийн алба хаагчид баасан гарагт богиносгосон цагаар ажиллахаар болсон байна.
Тус улсын Засгийн газар дэлхийн бизнесийн үйл ажиллагааны горимд нийцэх, хөдөлмөр эрхлэгчдийн ажил, хувийн амьдралын тэнцвэрийг хангах зорилгоор ажлын цагийн хуваарийг өөрчлөх бодлого барьж байна.
Сэтгэгдэл ( 0 )