Испанийн Аж үйлдвэр, худалдаа, аялал жуулчлалын яам ажилтнуудынхаа цалинг бууруулалгүйгээр ажлын дөрвөн хоногт шилжих жижиг, дунд үйлдвэрүүдэд 150 мянга хүртэлх евро олгохоор болжээ.
Испанийн “RTVE” сувгийн дамжуулснаар, Испанийн эрх баригчид ажлын дөрвөн хоногт шилжих санаачилгаа ойрын өдрүүдэд танилцуулахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд компаниуд ажилтнуудынхаа ажлын цагийг 10 хувиар багасгах үүрэг хүлээнэ. Энэ туршилтын төсөл ирэх хоёр гаруй жилийн туршид үргэлжилнэ. Төсөлд 60-70 жижиг, дунд үйлдвэрүүд хамрагдах аж. Энэхүү төсөлд нийт 10 сая евро төсөвлөжээ. Төслийг Испанийн Засгийн газар, 2022 оны улсын төсвийг батлахад дэмжлэг үзүүлсэн “Mas Pais” намтай зөвшилцсөний дүнд хэрэгжүүлэхээр болсон байна.
Үүнээс өмнө Португалын эрх баригчид ажлын дөрвөн хоногт шилжих туршилт явуулах төлөвлөгөөгөө танилцуулж байсан юм.
Сэтгэгдэл ( 0 )