Испани ажлын дөрвөн хоногийг туршина

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 17

Испанийн Засгийн газар үндэсний хэмжээнд долоо хоногт дөрвөн хоног ажиллах туршилтыг  эхлүүлэх тухай зарлажээ.

“The Gurdian” хэвлэлд мэдээлснээр, энэхүү туршилтад хамрагдах компаниудад нөхөн олговор олгохоор амлажээ. Испани нь хоногт найман  цаг ажиллах журмыг нэвтрүүлсэн Европын анхны улсуудын нэг юм.

Энэхүү санаачилгыг амжилттай хэрэгжүүлбэл хөдөлмөрийн бүтээмж нэмэгдэж, уур амьсгалын хямралыг удаашруулж, испаничуудын эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлнэ гэж эрх баригчид үзэж байна. Туршилт ирэх намар эхлэх бөгөөд гурван жил үргэлжлэх гэнэ. Эхний жилд 32 цагийн ажлын долоо хоногт шилжихтэй холбоотой оролцогч компаниудын зардлын 100 хувь, хоёр дахь жилд 50 хувь, гурав дахь жилд 33 хувийг нөхөн олгох юм.

Төсөлд 200 орчим компани, 3-6 мянган ажилтан хамрагдана гэж тооцоолжээ. Ингэхээ оролцох хүсэлтэй компаниудын удирдлагад ажлын байр, цалингийн хэмжээг хадгалах нөхцөл тавих юм байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top