ОХУ ажлын дөрвөн хоногт шилжих асуудлыг хэлэлцэнэ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 20

ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч дарга Дмитрий Медведев хөдөлмөрийн тухай хуулийг боловсронгуй болгох талаар хэлэлцэх явцад ажлын дөрвөн хоногт шилжих санааг үргэлжлүүлэн авч үзэхийг уриалжээ. Тэрбээр “Нээлттэй инноваци” чуулга уулзалт дээр үг хэлэхдээ ийн онцолсон байна. Медведевийн хэлснээр, тоон технологи хөгжихийн хэрээр хөдөлмөрийн шинэ хэлбэрийг авч үзэх шаардлага гарч ирж  байна.

Цар тахлын үед ажилтнуудаа зайнаас ажиллах горимд шилжүүлж чадсан ажил олгогчид хямралыг харьцангуй хялбар давж гарч байна гэж Медведев онцолжээ.

Ирээдүйд ажлын дөрвөн өдөрт шилжих асуудлыг Дмитрий Медведев ОХУ-ын Ерөнхий сайд байхдаа Женев хотноо 2019 онд болсон Олон улсын хөдөлмөрийн талаарх бага хурал дээр анх тавьж байжээ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top