Михаил Мишустин ОХУ-ын Ерөнхий сайд боллоо

Автор | Zindaa.mn
2020 оны 01 сарын 17

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин 10 гаруй жил Холбооны татварын зөвлөлийг удирдсан Михаил Мишустиныг Ерөнхий сайдаар томилжээ. Зарим шинжээчийн дүгнэж буйгаар Михаил Мишустин Путины залгамжлагч байх магадлалтай аж.

Путин Михаил Мишустиныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхэд гайхсан хүмүүс цөөнгүй. Гэхдээ Мишустин эдийн засгийн салбарт олон жил ажилласан, хатуу, зарчимч гэдгээрээ алдартай.

Тэгвэл ОХУ-ын Ерөнхий сайдын албыг хамгийн олон жил хашсан Дмитрий Медведев ОХУ-ын Аюулгүй байдлын зөвлөлийн орлогч даргын албан тушаалд томилогджээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top