ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Холбооны татварын албаны тэргүүн Михаил Мишустиныг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн талаар ОХУ-ын Ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.
В.Путин Мишустинтэй уулзаж, ярилцсан гэдгийг Кремль онцолсон байлаа.
Михаил Мишустиныг нэр дэвшүүлсэн нь олон хүний хувьд гэнэтийн явдал байв. Гэхдээ ямар ч гэсэн энэ том орны эдийн засгийн салбарт маш олон жил ажилласан, туршлагатай хүн Засгийн газрыг толгойлох болсон нь тодорхой.
Михаил Мишустиныг Ерөнхий сайд болох эсэхийг өнөөдөр /2020.01.16/ Төрийн Дум хэлэлцэн шийдэх юм.
Сэтгэгдэл ( 1 )
Хөгжил дэвшил ярьсан улсууд ерөнхий сайдаараа эдийн засагч инженер хүмүүсийг сонгох нь илүүтэй болж.Монгол орон хэдэн цэрэг рүү хашгирч худлаа ПОП-рсон сүгээр ерөнхий сайд хийлгэхээ болимоор байна