ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өнөөдөр (2020.01.15) тус улсын Холбооны хуралд хандаж жил бүрийн илтгэлээ тавьсан юм.
Үүний дараа ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведевийн Засгийн газар Ерөнхийлөгч Владимир Путины Үндсэн хууль өөрчлөлт оруулах тухай санал гаргасантай холбогдуулан бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо.
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ОХУ-ын Холбооны хуралд хандсан илтгэлдээ Төрийн Думад Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөж, томилж байх санал дэвшүүлжээ.
Үндсэн хуулийн дагуу төрийн тэргүүн өдгөө Засгийн газрын тэргүүнийг томилохдоо Төрийн Думтай зөвшилцсөний дараа Засгийн газрын тэргүүн, орлогч, сайд нарыг томилдог. Санал болгож буй шинэчлэл тус улсын улс төрийн тогтолцоог ихээхэн өөрчлөхийн зэрэгцээ төлөөллийн болон гүйцэтгэх засаглалын хамтын ажиллагааг илүү үр дүнтэй болгоно гэж ОХУ-ын Ерөнхийлөгч онцолжээ.
“Энэ бүх өөрчлөлт ОХУ-ын парламент, Төрийн Дума, парламентын намууд, Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүдийн үүрэг, ач холбогдлыг нэмэгдүүлнэ. Мэдээж хэрэг Ерөнхийлөгч Засгийн газрын үйл ажиллагааны зорилт, тэргүүлэх чиглэлийг тодорхойлох эрхээс гадна Засгийн газрын тэргүүнийг огцруулах эрхээ хадгалан авч үлдэх учиртай” гэж тэр мөн онцлон тэмдэглэлээ.
Холбооны хурлын дарга Валентина Матвиенко "Путины санал нийгэмд улс төрийн тогтвортой байдлын талаар өгч буй сайн дохио болно" гэсэн байр суурь илэрхийлжээ.
Сэтгэгдэл ( 2 )
Шинэчлэлийг өөрчлөхгүй ээ, төрийн эрх мэдлийн хувиарыг өөрчлөх гэж байна. Шал буруу найруулж бичсэн байна шүү.
Шинэчлэлийг өөрчлөхгүй ээ, төрийн эрх мэдлийн хувиарлалтад өөрчлөлт хийх гэж байна. Шал буруу найруулж бичсэн байна. Засаач.