Бразилын засгийн газар АНУ-ын засаг захиргааны нэвтрүүлсэн импортын гаалийн татвартай холбогдуулан үйлдвэрлэгчдээ хамгаалах янз бүрийн арга хэмжээг хэлэлцэж байна гэж тус улсын гадаад харилцааны яамны мэдэгдэлд тэмдэглэжээ.
“Хоёр талын худалдааны харилцан адил байдлыг хангах, үндэсний хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалахад чиглэсэн боломжтой бүх арга хэмжээг, түүний дотор Дэлхийн худалдааны байгууллагад хандах асуудлыг Бразилын засгийн газар хэлэлцэж байгаа” гэж уг мэдэгдэлд онцолсон байна.
“АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампын засаг захиргааны зарласан гаалийн татвар нь ДХБ-ын өмнө Америкийн хүлээсэн үүргийг зөрчиж байна. Сүүлийн 15 жилд Бразил улстай хийсэн худалдаа АНУ-ын хувьд байнга ашигтай гарч байсан. Иймд тэнцвэртэй байдлыг сэргээх гэсэн шалтгаар Бразилын бараанд 10%-ийн нэмэлт гаалийн татвар нэвтрүүлж байгаа нь бодит байдалд нийцэхгүй юм” гэж Бразилын гадаад харилцааны яам үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 0 )