АНУ, Бразил хоёр худалдааны хэлхээ холбоогоо бэхжүүлэх хүсэлтэй байна гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп мэдэгджээ.
Аравдугаар сарын 6-нд Америкийн төрийн тэргүүн Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силватай утсаар ярьсныхаа дараа Цагаан ордонд сэтгүүлчидтэй уулзахдаа, “Тэр их сайн хүн. Бид хамтран ажил хэрэг явуулж эхэлнэ” гэж тэмдэглэсэн байна. Та Бразилд айлчлах бодолтой байна уу гэсэн сэтгүүлчийн асуултад Трамп хариулахдаа, “Тийм ээ. Хэзээ нэгэн цагт ийм айлчлал болно. Бразилын удирдагч ч бас манай улсад айлчлах байх” гэж хэлсэн аж.
Бразилын Ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва АНУ-ын Ерөнхийлөгчтэй утсаар ярихдаа Бразилын бараанд ногдуулж буй 40%-ийн нэмэлт татвар болон тус улсын түшмэдийн эсрэг хоригийг цуцлахыг уриалсан тухай Бразилын Засгийн газрын хэвлэлийн албанаас мэдээлж байв. АНУ наймдугаар сарын эхээр Бразилын импортын бараанд гаалийн татвар нэвтрүүлсэн бөгөөд кофе, мах, махан бүтээгдэхүүн зэрэг олон бараанд 50%-ийн гаалийн татвар ногдуулахаар болсон юм.

Сэтгэгдэл ( 0 )