
Бразилын Дээд шүүх тус улсын ерөнхийлөгч асан Жаир Болсонару-д 27 жил 3 сар шоронд хорих ял ногдуулжээ. Түүнийг Бразилын одоогийн ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва-г засгийн эрхэнд гаргахгүй байхын тулд төрийн эргэлт хийхийг завдсан гэсэн хэргээр ялласан юм.
Ерөнхийлөгч асан Жаир Болсонару-д ял ногдуулах шийдвэрийг Холбооны улсын Дээд шүүхийн таван шүүгчийн гурав нь дэмжиж, нэг шүүгч эсэргүүцэж, бас нэг нь түдгэлзсэн байна.
Хэргийн материалаас үзвэл, Болсонару болон түүний тойрон хүрээлэгчид, тэдгээрийн дотор хэд хэдэн генерал, Лула да Силва-г засгийн эрхэнд гаргахгүй байх зорилгоор 2022 оны 12 дугаар сарын 15-нд төрийн эргэлт хийхээр бэлтгэж байсан ажээ.
Бразилын шүүх тус улсын ерөнхийлөгч асан Жаир Болсонару-г цэргийнхнийг оролцуулан төрийн эргэлт хийхийг завдсан гэм буруутай хэмээн үзсэнтэй холбогдуулан АНУ Бразилын эсрэг зохих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио пүрэв гарагт мэдэгдсэн байна. Болсонару-г гэм буруутай гэж шүүх шийдвэрлэсэн нь улс төрийн шалтгаанаар хяхан хавчих ажиллагаа юм гэж тэр үзэж байгаа ажээ.

Сэтгэгдэл ( 0 )