Бразилд 1.1 сая гаруй цахилгаан эрчим хүч хэрэглэгч хүчтэй циклонд өртжээ.
Риу-Гранди-ду-Сул мужийг сүйтгэсэн агаарын хүчтэй урсгалыг даган ширүүн бороо, мөндөр орж, цахилгаан цахисан байна.
Цаг агаарын таагүй нөхцөл байдлын улмаас тус мужид нэг хүн амиа алдаж, 12 хүн гэмтэж бэртжээ.
Үүний өмнө Рио-де-Жанейрод үерийн улмаас 11 хүн амиа алдсан билээ. Мөн АНУ-д хүчтэй шуурганы улмаас 600 мянга гаруй айл өрх, албан байгууллага цахилгаангүй болсон юм.
Сэтгэгдэл ( 0 )