Бразилын ерөнхийлөгч Луис Инасиу Лула да Силва тавдугаар сард Орост айлчилна гэж Бразилын удирдагчийн олон улсын асуудал хариуцсан тусгай зөвлөх сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
“Ерөнхийлөгч Лула да Силва тавдугаар сард Орост айлчилж, тус улсын ерөнхийлөгч Владимир Путинтэй уулзана. Орост айлчилсныхаа дараа тэрээр Хятадад айлчилж, БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй яриа хэлэлцээ хийхээр төлөвлөж байгаа. Энэ нь Бразил улс хэнд ч захирагддаггүй болохыг тод томруун харуулах юм” гэж Селсу Аморим тэмдэглэжээ.
“Өрнөдийн олон орны удирдагчид Оросыг устгахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Энэ бол төсөөлөхийн аргагүй зүйл юм. Ийм санаархал сүйрэлд хүргэх аюултай. Орос нь дэлхийн болон Европын тогтвортой байдлын хүчин зүйл билээ” гэж тэр онцолсон байна. Өнгөрсөн нэгдүгээр сард Лула да Силва Аугаа их эх орны дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан Орост айлчилна гэдгээ өнгөрсөн нэгдүгээр сард Оросын ерөнхийлөгч Владимир Путинд мэдэгдсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )