Бразилын Ерөнхийлөгч Израилаас элчин сайдаа эгүүлэн татлаа

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 30

Бразил улс Израилд суугаа элчин сайд Фредерико Майераг албан ёсоор бүр мөсөн эгүүлэн татжээ.

Тэрбээр өөр албан тушаалд томилогдож байна. “Globo” хэвлэлд онцолсноор, Израилаас элчин сайдаа эгүүлэн татах шийдвэрийг тус улсын Ерөнхийлөгч Лула да Силва гаргасан ба түүнийг Бразилын хэргийг түр хамаарагч Фабио Фариас орлох гэнэ. Ингэснээр Бразил улс Тель Авивд дипломат харилцааны түвшингөө бууруулж буйгаа харуулж байна.

Лула да Силва Израилын Газын зурваст явуулж буй цэргийн ажиллагааг нацист Германы гэмт хэрэгтэй зүйрлэсний төлөө өнгөрсөн хоёрдугаар сард Израилын Гадаад хэргийн сайд Исраэль Кац Бразилын тэргүүнийг тааламжгүй этгээд хэмээн зарласан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top