Буриад Улсын нутаг дэвсгэрт нийт 13 ойн түймэр бүртгэгдээд байна.
Зургаан дүүрэг, Улаан-Үд хотод бүртгэгдсэн ойн түймрүүд нийт 369.9 га талбайг хамарчээ. Түймрийг унтраахаар 268 гал сөнөөгч, 51 техникийг дайчлаад байна. Хамгийн хүнд нөхцөл байдал Еравнины дүүрэгт үүсжээ. Тус дүүрэгт ойд аялж, зугаалахыг хориглож, гал түймрээс урьдчилан сэргийлэх онцгой дэглэм тогтоогоод байна.
Сэтгэгдэл ( 0 )