Японы Иватэ мужид ойн түймэр дэгдсэнтэй холбогдуулан Когүро хошуу орчимд амьдардаг 157 хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Ойн түймрийг унтраах ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд гал зүүн зүгт тэлсээр байна гэж орон нутгийн эрх баригчид мэдээлжээ. Газар дээр 290 гал сөнөөгч ажиллаж байгаа бол Японы Өөрийгөө батлан хамгаалах хүчний долоон нисдэг тэрэг агаараас гал унтраах ажиллагаанд оролцож байгаа аж.
Ойн түймэр одоогоор 225 га газарт тархаад байна.
Сэтгэгдэл ( 0 )