Лос Анжелест ойн түймэр дэгдэж, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэхээр боллоо

Я.Болор | Zindaa.mn
18 цагийн өмнө

АНУ-ын Калифорни мужийн эрх баригчид Лос Анжелес хотын баруун дүүргүүдэд ойн түймэр дэгдсэний улмаас онц байдал зарлаж, ард иргэдийг нүүлгэн шилжүүлэх шийдвэр гаргажээ.

Ойн түймэр 300 гаруй га талбайг хамраад байгаа бөгөөд хүчтэй салхины улмаас газар авч байна. Нүүлгэн шилжүүлэх бүсэд 30 мянга орчим хүн оршин суудаг бөгөөд 10 мянган барилга, байшин түймэрт өртөх аюулд оржээ.

Калифорни мужийн амбан захирагч Гэвин Ньюсом олон барилга хэдийн галд автсан тухай мэдэгдсэн байна. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Лос Анжелес хотод ажиллаж байгаа бөгөөд нөхцөл байдлын талаарх мэдээлэл авчээ.

Хүчтэй салхины улмаас ойн түймэр тэлнэ гэж орон нутгийн эрх баригчид анхааруулж байна. Салхины хурд 29 м/с-д хүрч байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top