Баянтэсээс гарч, хил давсан түймрийг унтраахаар Тува хилчидийг дайчилжээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 13

Завхан аймгийн Баянтэс сумын нутаг Цуурайгаас энэ сарын 8-ны өдөр гарсан ой хээрийн түймэр Тувагийн хилийг давж, зургаа дахь өдрөө асч байна. Түймэр унтраах үйл ажиллагаанд Монголын талаас Онцгой байдлын анги, Зэвсэгт хүчний анги, хилийн цэргийн заставын 421 хүн, 47 техник хэрэгсэлтэйгээр оролцож байгаа бол Тува улсын нутаг дэвсгэрт асч буй түймрийг унтраахаар ОХУ-ын Кизыл хотын ойн анги, хилчид, ард иргэд нийлсэн 100 гаруй хүн ажиллаж байгаа ажээ. 

Одоогоор хилийн 0277 дугаар ангийн 0310, 0271 дүгээр салбарын хариуцсан хэсэг, Хайчийн даваа, Баян-хөндий зэрэг газрууд түймэрт өртөж, 7600 гаруй га талбай шатаад байгаа юм. 

Бид энэ талаарх мэдээллийг цаг тухай бүрт нь эргэн мэдээллэх болно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top