Якутын түймрийг унтраахаар Приморийн хязгаараас гал сөнөөгчдийг илгээжээ

Автор | Zindaa.mn
2021 оны 06 сарын 07

Приморийн хязгаараас 100 гаруй гал сөнөөгчийг Якут руу илгээжээ. Тэд Якутад асаж буй ойн түймрийг унтраалцах юм.

Приморийн хязгаарын захиргаанаас мэдээлснээр Якут руу галынхныг илгээх шийдвэрийг Приморийн амбан захирагч Олег Кожемяко Якутын Засгийн газрын тэргүүн Андрей Тарасенкогийн гуйлтаар гаргажээ.

Якутад ойн түймэр түгшүүрийн хэмжээнд хүрээд байгаа аж. Ойн түймрийг унтраахын тулд галын албаныхныг нэмж дайчилж, 120 мэргэжилтнийг илгээх шийдвэр гаргажээ.

Хойд хөрш ОХУ-ын Ойн түймрийн алба хоногт 7.1 мянган га талбайг хамарсан 59 түймрийг унтраасан байна.

Орост ойн түймэр дэгдэхэд нөлөөлсөн иргэнд хатуу арга хэмжээ авах журам бий болгох талаар яригдаж байгаа аж.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top