ОХУ-ын ойн түймэртэй тэмцэх албаныхан нэг хоногийн дотор 80 ойн түймрийг унтраажээ. Түймэр 11350 гектар талбайг хамарч байсан аж. “РИА Новости” агентлагийн мэдээлснээр Орост нийт 287 ойн түймрийг амжилттай унтраагаад байгаа гэнэ.
Өмнө нь ойн түймрийн хамрах талбайг 165 мянган га-д хүрсэн гэж мэдээлж байсан юм. Түймрийн томоохон голомтууд Эрхүү, Магаданск муж, Красноярскийн хязгаарт байгаа аж.
ОХУ-д өнгөрсөн зун олон мянган га талбайг хамарсан ойн түймэр хэд хэдэн муж улсыг нь хамарч, эдийн засагт нь багагүй зардал учруулсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )