ОХУ-д хоногт 75 түймэр унтраажээ

Автор | Zindaa.mn
2021 оны 05 сарын 25

Хойд хөрш ОХУ-д хоногт 75 байгалийн түймрийг унтраажээ. Ойн түймрийн албанаас мэдээлснээр 2.3 мянган га газар шатаж байсныг унтраасан байна.

Түймрийн талбайн дийлэнх хэсэг нь Тюмень мужид байжээ. Тус мужид 4000 гаруй га газрыг хамарсан нийт 25 түймэр ассан байна.

Онц байдал тогтоогоод байсан Тюменьд иргэдийг ой руу явахыг хориглосон журмаа зургаадугаар сарын 10-ныг хүртэл сунгажээ.

Тюмень мужаас гадна Хабаровскийн хязгаар, Якут, Өвөр Байгаль, Алтайн хязгаарт ой, хээрийн түймэр асаж байгаа аж. Хойд хөрш ой, хээрийн түймэртэй тэмцэхээр 3414 хүн, 986 нэгж техник, 68 онгоцыг дайчилжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top