Японы Иватэ мужид гарсан ойн түймэрт 80 гаруй барилга, байшин өртөөд байна гэж NHK дамжуулжээ.
Ойн түймэр энэ сарын 26-нд Офүнато хот орчмын ойд гарчээ. Түймэр 600 га газрыг хамарч, дор хаяж 84 барилга, байшин өртөөд байна. Орон нутгийн эрх баригчид 873 айл өрхийн 2014 хүнийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөснөөс одоогоор түр хорогдох байруудад 540 хүн байрлаж байна.
Гал сөнөөгчид ойн түймрийг унтрааж чадаагүй л байна. Түймэр унтраах ажиллагаанд цэргийн нисдэг тэргүүдийг дайчилжээ.
Сэтгэгдэл ( 0 )