Орегонд ойн түймрийн улмаас 10 хүн амиа алдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Америкийн Орегон мужид ойн түймэр асаж байна. Түймрийн улмаас 10 хүн амиа алдаж, 22 хүн ор сураггүй болжээ.

Мужийн захирагч Кейт Браун Ерөнхийлөгч Доналд Трампт захидал илгээж, Орегонд онц байдал зарлахыг хүссэн байна.

АНУ-ын Ойн албанаас мэдээлснээр Орегон болон Вашингтон мужид 34 ойн түймэр бүртгэгджээ. Өмнө нь Калифорнид ойн түймрийн улмаас ихээхэн хохирол учирсан билээ.

АНУ-ын түймрийн гамшигийн бүсэд амьдарч буй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлж эхэлжээ. Хэт халалт, хуурайшилт, хүчтэй салхинаас үүдсэн ой хээрийн түймрийн утаа АНУ-ын баруун эрэг орчмыг бүхэлд нь бүрхжээ. Амиа алдсан хүний нийт тоо 28 болсон байна. Түймэр дэгдсэн зарим газарт хөрсөн дээр Цельсийн 191 хэмд хүрч байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Su ah(202.179.26.56) 2020 оны 09 сарын 15

Хөгжил хүнийг авхаалжгүй болгодогийн эмгэнэлт жишээ 2001 онд WTC ихэр 2 цамхаг нурахад, хүчтэй далайн хар шуурга болоход, одоо энэ ойн түймэр гарахад амиа алдаж байгаа хүмүүс өрөьлөлтэй байсан байсаар ч байна.

0  |  0
Top