Австралид аалз, могой сүргээрээ үерээс дайжиж байна

Я.Болор | Zindaa.mn
2021 оны 03 сарын 23

Австралийн зүүн өмнөд хэсэгт болсон үер амьтдыг өндөрлөг газар руу нүүдэллэхэд хүргэжээ.

Их хэмжээний аалзны нүүдэлд хот суурин газар, айлуудын гэр өртөж байна.

Австрали улсад сүүлийн 60 жил гараагүй их үер болсон билээ. Өнгөрсөн даваа гарагт Шинэ Өмнөд Уэлс мужид 18 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлээд байна. Бороо үргэлжлэн орж байгаа бөгөөд дахин хүмүүсийг нүүлгэн шилжүүлэх шаардлага гарна гэж эрх баригчид үзэж байна.

Аалзнаас гадна могойнууд модон дээр их хэмжээгээр шавсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top