Техасын үер: Аврагчид алга болсон хүүхдүүдийг эрэн хайсаар байна

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 07 сарын 09

АНУ-ын Техас мужид болсон гэнэтийн үерт ор сураггүй алга болсон хүмүүс, тэр дундаа хүүхдийн зусланд амарч байсан хүүхдүүдийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.

АНУ-ын дотоодын аюулгүй байдлын сайд Кристи Ноэмын мэдээлснээр, голын эрэг дагуух кэмпингт байсан олон бяцхан охид болон гэр бүлийн гишүүдийг эрэн хайсаар байгаа бөгөөд бүгдийг нь олохоос нааш эрлийн ажиллагааг зогсоохгүй гэж мэдэгджээ.

NBC сувгийн мэдээллээр, гэнэтийн байгалийн гамшгийн улмаас амиа алдсан хүний тоо 104-т хүрээд байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top