АНУ-ын Калифорни мужид дэгдсэн ойн түймрийн улмаас амиа алдсан хүний тоо 24-д хүрээд байна.
“Итон” түймрийн улмаас 16 хүн, “Палисейдс” түймрийн улмаас найман хүн амиа алдсан нь батлагджээ. Энэ сарын 7-нд дэгдсэн ойн түймэр нь цар хүрээгээрээ тус мужийн түүхэнд дэх хамгийн томд тооцогдож байна. Эрх баригчдын мэдээллээр, ойн түймэрт 16 мянга гаруй га газар автаад байна. Түүнчлэн, нийт 12.3 мянга гаруй барилга байшин, тэр дундаа алдартнуудын харшууд шатжээ.
Хуурай агаар, хүчтэй салхи ойн түймрийг улам дэвэргэж буйг цаг уурчид онцолсон байна.
Сэтгэгдэл ( 0 )